Л.Болд: Хэлмэгдүүлэгчийн нэр нөгөө талд нь хараар бичигдэх ёстой
2017.12.14

Л.Болд: Хэлмэгдүүлэгчийн нэр нөгөө талд нь хараар бичигдэх ёстой

"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд хэлмэгдэгсдийн нөгөө талд хэлмэгдүүлэгч гэж байх ёстой. Тэд хэн байсан вэ? гэдэг асуудлыг хөндсөн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд

Ардчилсан хувьсгалтай хамт босож ирсэн, олны анхаарлыг татсан гол асуудал бол энэ л дээ. Ер нь ардчилсан хувьсгал өөрөө хэлмэгдэгчдийн хувьсгал байсан. Тэд тэргүүн эгнээд ажилласан. Нэг зүйл гайхсан. Үүнийг нэг байгалийн гамшиг байсан мэт ярьдаг. Энэ бол хүний гамшиг байсан.

Хохирогчид нь бүгд бодит хүмүүс байсан. Үүнээс болж тэдгээр хүмүүс амь нас, эд хөрөнгө, амьдрал алдсан. үр хүүхдүүд нь нийгмийн бүх амьдралаас тусгаарлагдаж байсан. Энэ үнэхээр аймшигтай хүмүүсийн хувь заяа байсан. үүний ард гүйцэтгэгчид байгаа.

Гэтэл эд хөрөнгийн асуудал байсан мэтээр мөнгө төгрөгийн асуудал л ярьж орж ирдэг. Гэтэл энэ цаанаа маш том гэмт хэргийн асуудал байгаа. Нэг цагаатгал явж байгаа бол нөгөө талд нь хэлмэгдүүлэгч байгаа. Тэгэхээр хэчнээн хэлмэгдүүлэгчдийн нэр ил болсон уу? тэдний гавъяа шагналыг хураасан уу? ном сурах бичиг дээр илж болж? хойч үедээ таниулсан вэ. Тэд бол Монголоо гэсэн хүмүүсийг устгаж байсан тэдгээр хүмүүсийг ил болгох ёстой. Түүхэн хариуцлагаа хүлээх ёстой. Тэдний нэр нөгөө талд нь хараар бичигдэх ёстой. Түүхэн сургамж болох ёстой. Одоо бид 2 жил хуулиа сунгаад хаагаад, мартъя гэж байна. Энэ бол хэзээ ч авч хаяж болохгүй өргөс. Зуун зуун жилээр Монголын түүхэнд байх ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ