УИХ-ын сонгуулийн тухай хуулийн бас нэг төсөл боловсруулжээ
2010.04.19

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн бас нэг төсөл боловсруулжээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн  Д.Лүндээжанцан Ч.Сайханбилэг, З.Энхболд, Д.Оюунхорол, Д.Арвин, Э.Бат-Үүл, Су.Батболд, С.Ламбаа, Д.Одхүү, Д.Одбаяр, С.Оюун, Ж.Сүхбаатар нар боловсруулсан хуулийн төслөө энэ сарын 9-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан.


Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Э.Мөнх-Очир, Д.Кёкүшюзан Батбаяр нар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын бас нэг төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.  Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, П.Алтангэрэл, Д.Балдан-Очир, Б.Батбаяр, Л.Гүндалай, Ш.Сайхансамбуу, Ц.Сэдванчиг, Х.Тэмүүжин нар хамтран боловсруулсан байна.        

Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан бөгөөд хуульд шинээр 48 заалт шинээр нэмж, хуулийн 36 заалтыг өөрчлөн найруулж, 11 заалтыг хасч, хуулийн 80 хувьд нь зарчмын болон найруулгын засвар өөрчлөлт оруулж хуулийг бүхэлд нь өөрчлөн найруулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ