2010.12.01
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Л.Болд: Хариуцлага хүлээх нөхцөл байдал үүссэн бол огцрохоос зайлсхийхгүй

Батлан хамгаалахын сайд Л.Болдоос цөөн асуултад хариулт авлаа.

-Батлан хамгаалах салбарын төсөв бага байнагэсэн яриа нэлээд өрнөлөө.Төсвийн төслийг өргөн барихдаа үнэхээртийм бага мөнгө танайсалбарт тавьж оруулжирсэн юм уу?

-Өнгөрсөн хугацаанд энэ салбарт хөрөнгө оруулалт хийгээгүй гэж хэлж болно. Сүүлийн гурван жил л зэвсэг, техникийн томоохон шинэчлэл хийсэн. Гэхдээ ихэвчлэн гаднын зээл тусламж, хамтын ажиллагааны хүрээнд шүү. Нийтдээ 130 гаруй тэрбум төгрөгөөр зэвсэг техникийн шинэчлэл хийсэн. Гэсэн ч батлан хамгаалах салбарын алба  хаагчдын  нийгмийн асуудал бүрэн шийдэгдээгүй. Бусад салбартай харьцуулахад 4500 офицер, алба хаагчдын нийгмийн асуудал үндсэндээ орхигдсоор байсан. 900 сая төгрөг гэдэг манай салбарт туйлын хангалтгүй төсөв л дөө. Дэлхийн бусад оронд батлан хамгаалах салбарынх  нь дундаж төсөв ДНБ-ийнх нь 3- 4 хувьтай дүйдэг юм билээ. Манайд ч багаар бодоход гурван хувьтай дүйцүүлэх хэрэгтэй байна. Гэтэл дөнгөж л 1.4 хувьтай тэнцэх төсөв авч байгаа. Үүнийг өөрчлөх ёстой юм.

-Засгийн газар эхнээснь ийм бага төсөвтэйбайхаар төсөл оруулсаннь ямар учиртай вэ?

-Засгийн газар дээр бүх салбарын төсвийг танасан л даа. Манай салбарын төсөв гурван тэрбумаар орж ирээд 30 хувийг нь үлдээсэн. Өөрөөр хэлбэл, 900 гаруй сая төгрөг үлдээсэн. Гэхдээ энэ асуудлыг УИХ ярилцаад манай төсвийг 10 тэрбум болгосныг талархан хүлээн авч байгаа.

-Таныг төсвөө нэмүүлэх гэж бүлэг дээрээ эсэргүүцлээ илэрхийлж, намын даргадаа хүртэл огцрох өргөдөл гаргасан гэж сонссон. Энэ үнэн үү?

-Энэ талаар олон зүйл ярьж байна л даа. Би үүнтэй холбоотой хоёр үнэн зүйл хэлье. Эхний үнэн нь би ямар ч өргөдөл өгөөгүй. Хоёр дахь үнэн нь Л.Болд гэдэг хувь хүнээс шалтгаалж батлан хамгаалах салбар хохирч байгаа бол хариуцлага хүлээх ёстой. Хэрэв нөхцөл байдал үүссэн бол би хувьдаа хэзээд огцрохоос зайлсхийхгүй. Асуудал өөрөөр яригдаад байгаа учраас үүнийг хэлж байна.

 

ШИНЭ МЭДЭЭ