С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
2020.04.20
Улстөр

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

 Тэрээр 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр мэндэлсэн бөгөөд 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм.

Жил бүрийн 04-р сарын 20 буюу түүний төрсөн өдөр, 10-р сарын 02 буюу амиа алдсан өдрүүдээр С.Зориг агсны хамтран зүтгэгч, хамаатан садан, найз нөхөд нь түүнийг дурсаж, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өдгөө 22 дахь жилдээ түүнийг дурсаж ШИНЭ намынхан хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөж байна. 

ШИНЭН-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг гэдэг агуу хүнийг монголчууд жил бүрийн энэ өдөр хүндэтгэн дурсаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх талаар үргэлж бодож явдаг юм. . Л.Болд гишүүн түүнтэй хамт Сүхбаатарын талбайд жагсаж явсан. 

Авлигажсан ардчилал, оффшоржсон ардчилал, 30 гэр бүлийг тэжээдэг ардчилал Монголд хэрэггүй. С.Зоригийн хүссэн ардчиллыг монголчууд хүсэж байна. ШИНЭН үүний төлөө зүтгэх болно. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Хамгийн эмгэнэлтэй нь, . МАНАН-гийн тогтолцоо амь бөхтэй байна. 

. Аймшигтай хуйвалдаан явагдсан. 

Одоо ч тэр Төрийн ордон руу хараад зогсож байна. Намайг биш, Монголын ардчиллыг харсан юм. Тэр хүмүүсийг олоодохооч гээд хараад зогсож байна. Ийм байдлаар дахин 30 жил явах бололцоо байхгүй. 

ШИНЭН-ын тэмцэл коронавирусээс болж зогсоод байна. Гэвч бид тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгийг яргачдад хэлмээр байна. Монголын ард түмэн та нартай тооцоогоо бодно. 

ШИНЭ МЭДЭЭ