Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг баталлаа

2013оны 12сарын 07

20130428_zasgiin-gazar Иргэд харилцан визгүй зорчих талаар Монголын Засгийн газар Бүгд найрамдах Турк болон Бүгд найрамдах Серб улстай тус тус хэлэлцээр байгуулсныг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар баталлаа. Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хооронд 1992 онд “Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр” байгуулсан төдийгүй 2007 онд туркийн тал Монгол Улсын энгийн паспорттой иргэдийг тус улсад 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг дангаар гаргаж, хэрэгжүүлж ирсэн.

Харин дээрх хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэд паспортын төрөл үл харгалзан 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчихоор тусгасан бөгөөд монгол иргэдийн хувьд БНТУ-д байх хоног тутам 30 ам.долларын хураамж төлдөг байсан хуучин журмыг халж байгаа юм.

Бүгд найрамдах Серби улсын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн дагуу  хоёр орны бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд тус тусын нутаг дэвсгэрт зургаа хүртэлх сарын хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих боломжтой болж буй. Дээрх хэлэлцээрүүд батлагдаж хүчин төгөлдөр болсон талаар талууд дипломат шугамаар харилцан мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болох юм. Монгол Улс одоогийн байдлаар нийт 16 оронтой иргэд визгүй харилцан зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозогийн 2013 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцлээ. Уг айлчлалын амжилттай болсон гэж үзлээ. Энэхүү айлчлалын үеэр Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх, Европын Комиссын зүгээс хэрэгжүүлж буй “Хөгжлийн төлөөх элч” (Mission for growth) арга хэмжээг Монголд зохион байгуулах, Хөгжлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Европын холбооноос олгож буй Хөнгөлөлтийн ерөнхий схем (GSP+)-д Монгол Улс 2014 оноос үргэлжлүүлэн хамрагдах болсонтой холбогдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай экспортын бүтээгдэхүүн бий болгож Европын холбооны зах зээлд нийлүүлэх, дээд боловсролын нэгдсэн стандарт “Болоны конвенци”-д Монгол Улс хамрагдах боломжийг судлахзэрэг чиглэлээр хамтран ажиллахаар энэ үеэр тохиролцсон юм.