Member of the State Great Hural (Parliament) of Mongolia

Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

(Монгол) Цэцэрлэгийн хүүхдүүдэд ном, тоглоом бэлэглэлээ

2015/ 4/ 09

107805-26214700

Дэлхийн номын өдрийг угтан Хан-Уулын 209-р цэцэрлэгийн
хүүхдүүдэд ном, тоглоом бэлэглэлээ

2015 оны 03-р сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн гэр хорооллын орчинд цоо шинэ цэцэрлэг сүндэрлэсэн нь 209-р цэцэрлэг юм. Хан-Уул дүүргийн 8-р хороо сургуулийн өмнөх насны нийт 937 хүүхэдтэйгээс тал нь буюу 470 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байсан юм.

209 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор 240 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж тохилог орчинд мэргэжлийн багш нарын удирдлаган дор сурч хүмүүжих боломжтой болж байгаа юм. Тус цэцэрлэгийн газрын хувьд урьд нь хувь компаний эзэмшилд байсан бөгөөд дүүргийн удирдлагууд удаа дараа хүсэлт тавьсны дүнд газрыг чөлөөлүүлж чаджээ.

Цэцэрлэгийн нээлтэнд УИХ-ын гишүүн Л.Болд оролцох үеэрээ боловсролыг дэмжиж хүүхдүүдийн авъяас чадварыг хөгжүүлж, суралцах орчинг бүрдүүлэхэд анхаарч ном тохимлоор хангаж ажиллана гэдгээ мэдэгдэж байсан юм.

Тэгвэл тэрээр Ц.Оюунгэрэл гишүүний хамт удахгүй тохиох Дэлхийн номын өдрийг угтан 209-р цэцэрлэгийн хүүхэд багачуудад сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, ном бэлэглэлээ. Эцэг, эхчүүд, цэцэрлэгийн удирдлагууд бяцхан сурагчид аятай тухай орчинд хөгжиж, хүмүүжих болсонд баяртай байна.

<img alt="" src="https://resource.news viagra traitement impuissance.mn/news/photo/2015/4/9/e0ba023215bf0b6f490708cceecb5feoriginal.jpg” />