Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Миний замнал

Лувсанвандангийн Болд
Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил:
1979 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль
1983 онд БНАГУ-ын Бернаугийн Yйлдвэрчний Эвлэлийн Хөдөлгөөний дээд сургууль тус тус төгссөн.
2012 онд Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуулийн Хүндэт доктор цол хүртсэн.

Ажилласан байдал:
1983 – 1984 онд Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагч
1984 – 1989 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч
1989 – 1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга
1990 – 1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн
1992 – 1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн
1993 – 1996 онд “Бодь интернэшил” группын ерөнхийлөгч
1996 – 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996 – 2000 онд Монгол Улсын Их Хурлын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга
1999 – 2000 онд Олон Улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази- Номхон далайн бүсийн  дарга
2000 – 2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2000 – 2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч
2004 – 2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга
2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 – 2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
2014 онд Олон Улсын Ардчилсан Холбоо (IDU)-ны Ази-Номхон далайн бүсийн Дэд дарга
2014 онд УИХ дахь Монгол-Германы Парламентийн бүлгийн дарга
2015 онд УИХ дахь Монгол-Швейцарийн Парламентийн бүлгийн даргаар сонгогдсон

Шагнал:
2005 онд Алтан гадас одон
2005 онд ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон
2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2009 онд Эмнэсти Интернэшнл байгууллагын “Хүний эрхийн төлөө тэмцэгч” шагнал
2009 онд НАТО-ын ISAF медаль
2010 онд НҮБ-ын MINURCAT медаль
2011 онд НҮБ-ын UNMIL медаль
2011 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон
2011 онд Украйн Улсын Ярослав хааны 2-р зэргийн одон
2013 онд НҮБ-ын UNMISS медаль
2014 онд Ардчилсан намын дээд шагнал “Чингисийн одон”

Гадаадхэл:
англи, орос, герман, франц

Цахим шуудан:
bold_lu@parliament.mn

Цахим хуудас:
http://boldlu.mn