Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

70 НАСНЫХ НЬ ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2013оны 1сарын 07
15969-26214700Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар 1988-1996 онд ажиллаж байсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэнпилийн Гомбосүрэнг  70 насных нь ойг тохиолдуулан Гадаад харилцааны яамны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, баяр хүргэв.

Ц.Гомбосүрэн нь дипломат албаны удирдлагад олон жил ажиллахдаа  ардчилал, зах зээлийн системийг сонгож замнасан шилжилтийн үеийн Монгол Улсын гадаад бодлогыг шинээр тодорхойлох, ялангуяа манай улсын нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг  төлөвшүүлэх, хөрш орнуудтайгаа шинэ нөхцөл байдалд харилцах, хамтран ажиллах болон “гуравдахь хөрш”-ийн бодлогыг  томъёолон хэрэгжүүлэх, түүнчлэн хоёр болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх,  дипломат албыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн юм.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, дэд сайд Д.Ганхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан болон ГХЯ-ны дэргэдэх Ахмадын хорооны дарга Л.Удвал, Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд,  тэргүүн дэд сайдаар хамт ажиллаж байсан Д.Ёндон, Ж.Чойнхор,  албаны бусад хүмүүс оролцов.