Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ОХУ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2016оны 5сарын 17

145A6712 Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хэвлэл мэдээллийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол, Оросын сэтгүүлчдийн форум-ыг зохион байгуулж байна.

Форумын хүрээнд Бүх Оросын Үндэсний радио, телевизийн компани ВГТРК-ын хот бүрийн салбарын нийт 17 сэтгүүлчдийг гадаад харилцааны сайдын албыг хашиж байсан эрхэм түшээдтэй уулзуулах ажлыг Гадаад харилцааны яамнаас зохион байгуулав. Уулзалтад УИХ-ын гишүүн Л.Болд, Р.Амаржаргал, Н.Энхболд нар уригдаж ОХУ-ын хэвлэл мэдээллийн төлөлөгчидтэй уулзлаа.Энэ үеэр ОХУ-ын сэтгүүлчдийн төлөөлөгчдөөс өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаанд гарсан өөрчлөлт, шинэчлэлтийн талаар асууж харилцан ярилцсан юм.

УИХ-ын гишүүн Л.Болд хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд барилга, зам тээврийн салбарт гарсан өөрчлөлтийн талаар тэмдэглээд 2014 онд ОХУ, Монгол хоёр улс харилцан визгүй зорчих болсон явдал нь ард иргэдийг улам бүр ойртуулж, бүх салбарт харилцан хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдснийг тодотгосон юм. Улс орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг чухлыг эрхэм түшээд онцлоод цаашдын уран бүтээлийн ажилд нь өндөр амжилт гаргахыг хүссэнээр уулзалт, ярилцлага өндөрлөв.

145A6696145A6755