Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Ази Номхон Далайн Ардчилсан Холбооны бүсийн чуулганыг Монгол улсад зохион байгуулахыг дэмжив

2016оны 2сарын 26

Олон Улсын Ардчилсан Холбооны Гүйцэтгэх Хорооны хурал Шри Ланка улсын Коломбо хотод амжилттай болж өнгөрлөө. Тус хуралдааныг ОУАХ-ы дарга, Шинэ Зеландын Ерөнхий Сайд Жон Кий удирдан явууллаа.

12790195_1114548405235788_1182106340_o 12789634_1114548315235797_1835713388_o

Дэлхий дахинд ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн манаанд тууштай зогсдог улс төрийн тэргүүлэх байгуулгын хувьд ОУАХ-ны удирдах байгууллагын хурлаараа дэлхийн бүс нутгууд болон зарим улс орнууд дахь нөхцөл байдлыг хэлэлцээд цаашид тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг тогтоолоор баталлаа. Тухайлбал сүүлийн үед анхаарлын төвд байгаа Бразил, Венесуэл, Малдив, Боливи, Гүрж зэрэг олон улс оронд ардчиллаас ухарч, улмаар мухардал бий болж, үүссэн нөхцөл байдалд төлөөлөгчид онцгойлон анхаарал хандууллаа. ОУАХ-ны дарга Жон Кий Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, тус байгууллагын үйл ажиллагаанд АН-н оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж, ойрын хугацаанд ардчилсан хөгжлийн тулгамдсан асуудлаарх Ази Номхон Далайн Ардчилсан Холбооны бүсийн чуулганыг Монгол улсад зохион байгуулахыг дэмжсэн шийдвэр гаргасныг мэдэгдэв.

12788375_1114548321902463_773083216_o 12787600_1114548418569120_955238881_o 12787552_1114548378569124_1377753607_o 12776813_1114548291902466_773183831_o 12772979_1114548305235798_1256376409_o 12755093_1114548285235800_1891249928_o