Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Монголын хөнгөн атлетикийн холбоо 2015 оны шилдгүүдээ шалгарууллаа

2015оны 12сарын 28

145A9987Монголын хөнгөн атлетикийн холбоо 1960 оны 7-р сарын 19-ны өдөр байгуулагдсан бөгөөд Спортын хатан хаан болсон энэхүү спортын төрлийг эх орондоо хөгжүүлэх үйлсийг амжилттай хэрэгжүүлж байна. Хөнгөн атлетикийн тамирчид нь 1964 оноос хойш олимпийн наадамд оролцсон ба Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1991 оноос хойш 9 удаа, Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа, Дэлхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа, Азийн аварга шалгаруулах тэмцээнд 8 удаа, Ази тивийн марафон аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцсоноос Монгол улсын гавьяат тамирчин

Д. Намжилмаа мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд Б. Сэр-Од алт, мөнгө медаль хүртсэн. Зүүн Азийн наадам 6 удаа оролцож зээрэнцэг шидэлтийн төрлөөр тамирчин Д. Махашири 3 хүрэл медаль, Ч. Шинэцэцэг 1500м мөнгөн медал, 2013 оны Зүүн Азийн наадмаас 1 мөнгө, 2 хүрэл хүртсэн.

Олон улсын хүүхдийн Найрамдал дөрвөн төрөлт тэмцээнээс алт 68, мөнгө 88, хүрэл 102, медаль хүртэж байсан амжилт ард түүх болон үлджээ.

Бүх спортын Хатан хаан болсон энэхүү гайхамшигт спортын төрлийг эх орондоо хөгжүүлэхээр сэтгэл зүтгэл гарган гар нийлэн ажиллаж буй нь бидний амжилтын эх үндэс билээ. 2015 онд Монголын хөнгөн атлетикийн холбоо өөрсдийн боломж бололцооны дээд хэмжээнд олон талт үйл ажиллагаа явуулан тодорхой амжилт гарган ажилласаныг онцлон тэмдэглэж байна.

Монголын хөнгөн атлетикийн спортын хөгжлийн түвшинг дээшлүүлэхэд үе үеийн багш дасгалжуулагч, зүтгэлтэн, тамирчдын сэтгэл, зүтгэл орсныг бид бахархан тэмдэглэж байна.

2015 он нь Монголын хөнгөн атлетикийн холбооны түүхэнд онцлог жил боллоо. Үндэсний болон олон улсын хэмжээний 22 уралдаан, тэмцээнийг зохион байгууллаа.

Олон улсын томоохон 3 уралдаан тэмцээнийг эх орондоо зохион байгууллаа. Гадаад орнуудад зохиогдсон тив, дэлхий, олон улсын чанартай 10 гаруй тэмцээнд Монгол улсын шилдэг, өндөр зэрэглэлийн болон өсвөрийн тамирчид оролцлоо.

145A0014145A0041145A0029 145A0046 145A0083 145A0057

Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос 2015 онд Монгол улсд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд ба Монголын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулж буй томоохон арга хэмжээ, уралдаан, тэмцээний тухай товч танилцуулбал:

  1. Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос 2016 онд Монгол улсд олон улсын стандартад нийцсэн 400 метрийн тойрог бүхий тартан зам талбайг үнэ төлбөргүйгээр буцалтгүй тусламж хэлбэрээр тавьж өгөхөөр ажиллаж байна. Энэхүү зам талбайг Нийслэлийн Налайх дүүрэгт баригдаж буй спорт цогцолборын дотор барьж байгуулна. Бэлтгэл ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд зам талбайг Улаанбаатар хотод авч ирсэн ба 2016 оны V сард барьж дуусгана.
  2. Монгол улсын хөнгөн атлетикийн спортын хөгжлийг тогтвортой хөгжүүлэн дээшлүүлэх, Монголын хөнгөн атлетикийн холбооны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, зорилгоор Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Тогтвортой хөгжлийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын нэртэй эрдэмтэд, мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.
  3. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Хүүхдийн хөнгөн атлетик олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийн зорилго нь хүүхдийн хөнгөн атлетикийн онол, арга зүй, заах аргын тусламжтайгаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэнд, чийрэгжилт, бие бялдрын хөгжилт ба бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, зөв зан, ёс суртахуун болон хамтач, багаар сурч, хүмүүжүүлэх үзэл, бодлыг төлөвшүүлэх өсвөрийн шилдэг, авьяаслаг тамирчдыг нээн илрүүлэхэд оршиж байна. Хүүхдийн хөнгөн атлетик олон улсын хөтөлбөрийг олон улсын хэмжээнд NESTI компани үндэсний хэмжээнд Бодь даатгал компани ивээн тэтгэж байна. Ази тивд зөвхөн манай улсд хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд сурагч- багш нарын сургалт-семинарыг 9 удаа зохион байгуулсан бөгөөд бүх аймгаас ЕБС-ийн биеийн тамирын багш нар болон хөнгөн атлетикийн дасгалжуулагч нар хамрагдлаа.
  4. 2014 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Ази тивийн өсвөр үеийн Кросс гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд Макао, Хонгконг, Малайз, ОХУ-ын Буриад, Монгол зэрэг 5 орны 100 гаруй өсвөрийн тамирчид 2 насны ангилалд оролцлоо.
  5. 2015 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Элчин сайдын яамтай хамтран Тал нутгийн Монгол Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг Төв аймгийн Өндөр дов-д зохион байгуулсан. Энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Хаан банк оролцлоо.
  6. 2015 оны Монголын хөнгөн атлетикийн холбооноос олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал багш, дасгалжуулагч нарын сургалт-семинарыг 6 удаа зохон байгууллаа.
  7. Монголын хөнгөн атлетикийн холбооноос Өсвөрийн болон залуу тамирчдыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон шилдэг тамирчдыг дэмжин урамшуулах ажлын хийгээд байна. Энэ оны 9 дүгээр сард Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан олон улсын нэгдсэн сургалт-семинар, хамтарсан бэлтгэл сургалтанд 1 өсвөрийн тамирчин, 1 дасгалжуулагч хамт оролцлоо.

Монголын хөнгөн атлетикийн холбооноос 2016 оныг хөнгөн атлетикийн спортын хөгжлийн түвшинг шинэ шатанд гаргах жил болгох зорилт тавьж байна. 2016 онд Монгол улсын түүхэнд анх удаагаа олон улсын стандартад нийцсэн 400 метрийн тойрог бүхий тартан зам талбайтай болно.

2016 оны 6 дугаар сараас эхлэн тэмцээн, уралдаан тус зам талбай дээр явагдах болно.

2016 онд Монголын хөнгөн атлетикийн холбооноос 20 гаруй уралдаан, тэмцээнийг эх орондоо зохион байгуулна.

10 гаруй Олон улсын тэмцээнд манай улсын шилдэг тамирчид оролцоно.

Олон улсын болон үндэсний хэмжээний сургалт, семинар, эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал 8 удаа зохион байгуулна.

Гадаад харилцаагаа бүх талаар хөгжүүлэх зорилгыг тавьж байна.