Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

СУИС-ийн Соёл, Урлаг судлалын хүрээлэнд Нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн нэрэмжит судалгааны баримтын сангийн нээлт боллоо

2016оны 1сарын 28

145A1172Соёл, Урлаг судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн 2015 оны 11-р сарын 5-ны өдрийн хурлын 05 тоот тогтоолоор хүрээлэнгийн бүтцийг шинэчлэн баталж, Судалгааны баримтын сангаа тус хүрээлэнг үндэслэн байгуулсан нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн нэрэмжит болгосон байна.

Улмаар 2016 оны 1-р сарын 27-ны өдрийн морин цагт Сономын Лувсанвандангийн нэрэмжит судалгааны баримтын сангийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн ёслолд УИХ-ын эрхэм гишүүн Лувсанвандангийн Болд, ач хүү Болдхуягын Билэгт болон Лувсанвандан сангийн хамт олон, Академич Д.Цэрэнсодном, академич Л.Болд, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Хишигт, Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Уртнасан, СУИС-ийн захирал доктор Э.Сонинтогос, сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал шинжлэх ухааны доктор Ч.Алтанцэцэг, Бүжгийн урлагийн сургуулийн захирал доктор Ш.Эрдэнэцэцэг, Театрын урлагийн сургуулийн захирал доктор Долгорсүрэн, Дүрслэх, Дизайн урлагийн сургуулийн захирал Уранчимэг зэрэг СУИС-ийн удирдлагууд,СУИС-ийн тэргүүлэх профессор С.Дулам, С.Соронзонболд, Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал доктор Б.Баатархүү, эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Баяртөр, тус хүрээлэнгийн ахмад эрдэмтдийн төлөөлөл доктор Д.Цэдэв, Ж.Энэбиш, Л.Батчулуун, Л.Эрдэнэчимэг, Д.Мягмарсүрэн, Соёл, Урлаг судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн шинжлэх ухааны доктор Ж.Урангуа, доктор С.Өлзийбаяр, доктор Ч.Болдбаатар зэрэг Монгол улсын төрийн түшээ, шинжлэх ухааны ноён оргил болсон академич нар, эрдэмтэн докторууд, багш судлаачид оролцлоо.

Нээлтийн үеэр Төрийн шагналт, нэрт эрдэмтэн угсаатны зүйч Х.Нямбуугийн хувийн гар бичмэлийг түүний шавь хүрээлэнгийн захирал Б.Баатархүү гар бичмэлийн сандаа фонд үүсгэж хадгалуулав. Мөн кино судлаач Т.Чимэд, Д.Хишигт нар хувийн архив, цуглуулгаа тус санд хандивлалаа. Тухайлбал, кино судлаач Т.Чимэд 600 гаруй ном, 500 гаруй ховор гэрэл зураг, 500 гаруй уран сайхны болон баримтат кино, мөн түүнчлэн кино зохиол зэрэг гар бичмэлээ хандивласан байна.

145A1300