Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2013оны 11сарын 06

20131106-said1НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО-гийн 37 дугаар Ерөнхий бага хурал энэ сарын 5-нд Парис хотноо эхэллээ. Энэ удаагийн бага хуралд Коста Рикагийн Ерөнхийлөгч хатагтай Л.Ченчилла, Тунизийн Ерөнхийлөгч М.Марзуки, Литвийн Ерөнхий сайд А.Буткевисиус нарын төр засгийн тэргүүнүүд болон 150 орны сайд нар өөр өөрийн улсыг төлөөлөн оролцоно. Тус чуулганд манай улсаас Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Сайд Л.Болд  энэ өдөр тус бага хурлын хүрээнд зохион байгуулагддаг Удирдагчдын форумд үг хэлэв. Удирдагчдын форумд улс орнуудын төр засгийн тэргүүнүүд болон сайд нар оролцож глобал түвшний яриа хэлэлцүүлгийг өрнүүлэн  ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны бодлогын ерөнхий чиглэлд санал шүүмжлэлээ хэлдэг уламжлалтай. Энэ удаагийн форумд оролцогчид 2015 оноос хойших бүх нийтийн хөгжлийн зорилтуудад ЮНЕСКО-гоос боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан хэн ямар хувь нэмрээ оруулж болох талаар хэлэлцэж, санал бодлоо илэрхийллээ. Энэ хэлэлцүүлэг нь НҮБ-ын 2015 оноос хойших хөгжлийн зорилгуудын зэрэгцээ ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны 2014-2021 оны Дунд хугацааны стратегийн төслийг хэлэлцэж буй үед болж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд бусад улс орны төр засгийн тэргүүн, сайд нарын дэвшүүлсэн саналыг хуваалцахын зэрэгцээ боловсрол нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, олон улсын хөгжлийн зорилтууд, түүний дотор Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх, хүний чадавхийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд онц чухал үүрэгтэй тул манай улсаас НҮБ-ын хүрээнд санаачлан авч явдаг тогтоолууд, түүний дотор Ардчиллын боловсрол, Бичиг үсгийн боловсролын асуудлыг НҮБ-ын 2015 оноос хойших хөгжлийн зорилгуудад тусгах, эдгээр зорилгод хүрэхийн тулд олон талын оролцогчдоос бүрдсэн олон улсын түншлэл байгуулахын чухлыг онцолж үг хэлэв. Сайд Л.Болд Ерөнхий бага хурлын нээлтэд оролцохын зэрэгцээ чуулганы даргаар сонгогдсон ноён Хао Пингтэй уулзаж баяр хүргэв. Тэрээр манай хөрш БНХАУ-ын төлөөлөл анх удаа ЮНЕСКО-ын чуулганы даргаар сонгогдсонд баяр хүргэж, түүний Ерөнхий бага хурлын чуулган даргалах хугацаанд Монгол-ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Мөн өдөр сайд Л.Болд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын гадаад харилцаа, олон нийтийн мэдээлэл хариуцсан орлогч ноён Эрик Фолт, Дэлхийн өвийн төвийн Ази, Номхон далайн хэлтсийн дарга Жинг Фен нартай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.