Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Энэтхэг улсаас суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

2013оны 11сарын 27

 

Гадаад харилцааны сайд Л.Болд Энэтхэг улсаас суугаа Элчин сайд Сатбир Сингхийг бүрэн эрхийн хугацаа дуусган нутаг буцах болж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

enetheg elchin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 онд БНЭУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлэхээр тохирсон. Энэхүү түншлэлийн хүрээнд хоёр орны ард түмний эрх ашиг, олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай буйгаа талууд дээрх уулзалтын үеэр илэрхийллээ.

Мөн хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд өндөр хэмжээний айлчлал чухал үүрэг гүйцэтгэдгийг дурдаж, Гадаад харилцааны сайдын 2013 оны 1 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Энэтхэгт хийсэн айлчлал амжилттай болсныг энэ үеэр онцоллоо. Цаашид хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа улам хурдацтай хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.