Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзлаа

2013оны 9сарын 17

S57A8685Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленког эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ОХУ-ын Элчин сайд ноён В.В.Самойленког ОХУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхэд оруулсан хувь нэмрийг Гадаад харилцааны сайд Л.Болд өндрөөр үнэлж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.