Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Эдийн засгийн чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлнэ

2013оны 12сарын 05

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын /OECD/ Евро-Азийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх хөтөлбөрийн дарга Антонио Сомматай энэ сарын 2-ны өдөр уулзаж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
OCED Antonio Somma
Тус байгууллага нь эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч улс орнуудыг эгнээндээ нэгтгэдэг байгууллага бөгөөд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа хөгжиж буй орнууд руу чиглүүлэн дэмжлэг үзүүлэх байдлаар хамтран ажиллахыг чухалчлах болсон юм байна. Монгол Улс тус байгууллагын гишүүн орон биш хэдий ч цаашид тус байгууллагатай хамтран ажиллах нь эдийн засгийн хөгжлөө дэмжихэд чухал нөлөөтэй юм.

Энэ удаад Гадаад харилцааны сайд Л.Болд Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын зүгээс 2014 онд Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүд болон хэрхэн үр дүнд хүрэх талаар ноён А.Сомматай ярилцаж, санал солилцсон байна. Уулзалтын үеэр Л.Болд хоёр талын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж буй төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн “ЕвроАзийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг дэмжин ажиллахаа мэдэгдээл Монгол Улс Европ болон Азийн эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогийг онцлон тэмдэглэлээ.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллага/OIE/-ын Ерөнхий захирал Бернард Валлаттай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Бэлчээрийн мал аж ахуйтай, нүүдлийн соёл иргэншилтэй орнуудын дэлхийн холбоо”-ны чуулга уулзалтыг 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах боломжтой талаар санал солилцсоны зэрэгцээ Зүүн Хойд Азид малын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна.