Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

“Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ын Удирдах зөвлөл хуралдав.

2017оны 6сарын 16

Эх орныхоо хөгжлийг эрчимжүүлэх, зөв чиг голдиролд оруулж үндэсний эв нэгдлийг хангах зорилгоор УИХ-ын гишүүн Лу.Болдын санаачилан байгуулсан “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ын Удирдах зөвлөл өнөөдөр хурлаа хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, ирээдүйд хийх ажлынхаа талаар ярилцлаа. Тус байгууллага нь энэ оны эхээр үүсэн байгуулагдсан хэдий ч өнгөрсөн хугацаанд иргэд, залуучуудын сонирхлыг татсан нилээд арга хэмжээ зохион байгуулсан байна. Эдгээрийн дотроос “Бүргэдчин охин” киноны Монголд гаргах эрхийг худалдан авч нийслэл хот болон 15 аймагт үнэ төлбөргүй үзүүлсэн, Саран дээр хөл тавьсан хоёр дахь хүн АНУ-ын домогт сансрын нисгэгч Базз Олдриныг Монголд урьж авчран залуучуудтай уулзалт ярилцлагыг зохион байгуулсан зэргийг онцлууштай. “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ын Удирлах зөвлөлд Иракад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож баатарлаг гавьяа байгуулсан Г.Аззаяа, МХБИНХолбооны ерөнхийлөгч, Пара олимпийн анхны аварга Д.Баатаржав, МОНЭС-ийн тэргүүн, Монголын Улсын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа, Төрийн соёрхолт зохиолч Б.Цэнддоо, Хүний эрхийн Үндэсний хорооны анхны дарга, өмгөөллийн “Зарчим” ХХН-ийн захирал С.Цэрэндорж, Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Д.Энхжаргал, “Богд” банкны Гүйцэтгэх захирал, Даян дэлхийн Блокчэйн Бизнесийн зөвлөлийн гишүүн Г.Саруул нарын олноо танигдсан хүмүүс багтдаг байна.