Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА

2013оны 5сарын 01
31198-26214700Монгол Улсад албан ёсоор айлчилж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцсон Бүгд Найрамдах Чех Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Карел Шварценбергтай Гадаад харилцааны сайд Л.Болд уулзаж, хоёр талын харилцааны болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар хэлэлцээ хийв.

Талууд Монгол, Чехийн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд Чехэд төгссөн монгол оюутнуудын хувь нэмэр чухал болохыг онцлон, Монгол Улсын хөдөө аж ахуй, уул уурхай, усны менежмент зэрэг салбарт үйлдвэр байгуулах буюу төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Энэ зорилгоор хоёр талын хувийн хэвшил хоорондын харилцааг эрчимжүүлэн, бизнес төлөөлөгчдийн солилцоог хөхиүлэн дэмжихийн чухлыг мөн тэмдэглэлээ. Тэрбээр дагалдан ирсэн 20 гаруй бизнес эрхлэгчдийнхээ хамт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон “Чехийн өдөр”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.