Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

“Фольксваген” машины үйлдвэртэй танилцав

2015оны 3сарын 17

Монгол Улсын Их Хурлын дарга “CeBIT-2015” үзэсгэлэн болон “Фольксваген” машины үйлдвэртэй танилцав

3       Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд хүндэт зочноор оролцсон бол тэрээр өчигдөр /2015.03.16/ мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнд тавигдсан мэдээллийн технологийн шинэ санаа, шилдэг бүтээлүүдтэй танилцав. “Германы үзэсгэлэн яармаг” ХК-ийн ТУЗ-ын гишүүн А.Грүхов УИХ-ын даргыг угтан авч үзэсгэлэнг танилцууллаа.

         Дэлхийн 70 гаруй орны мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд оролцож, тус салбарын шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, программ хангамж, инноваци хандлагуудыг олон нийтэд танилцуулах “CeBIT-2015” үзэсгэлэн яармагийн нээлтэд ХБНГУ-ын Канцлер А. Меркель, БНХАУ-ын Ерөнхий Сайдын орлогч Ма Кай болон дэлхийн өндөр хэмжээний зочид оролцсон билээ. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “CeBIT-2015” үзэсгэлэнгийн үеэр шинэ технологийн шийдлийг танилцуулж буй E-Government хамгийн орчин үеийн технологийн шинэ санаа, Full ID Governance цахим үнэмлэхний хамгийн сүүлийн үеийн ухаалаг хувилбар, жижиг дунд бизнес эрхлэгч компаниудад санхүүгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Datev public service-ийн үйл ажиллагаа,  “Fraunhofer” компанийн “Smart rural areas” төсөл, ХБНГУ-ын хамгийн томд тооцогдох хөдөө аж ахуйн салбарын машин, механизм үйлдвэрлэгч CLAAS брендийн олон үйлдэлт трактор /мэдрэгчийн тусламжтайгаар мэдээлэл цуглуулдаг/ болон бусад  шинэ бүтээгдэхүүнүүдтэй тус тус танилцав.

d888ff7b85ad9d2cef230daba04a6970big c0f251e8e6e620e3e9e2b8763bf6981dbig 93fbc040a4ff9448112f10d6ab6c66f2big

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон муж улсын Ханновер хотноо жил бүр зохион байгууллагддаг үзэсгэлэн нь 1986 оноос хойш  зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаа “CeBIT-2015” үзэсгэлэнд дэлхийн 70 гаруй орны 3300 гаруй компанийн төлөөлөл оролцож байна.

Мөн өчигдөр /2015.03.16/ УИХ-ын дарга Германы машин үйлдвэрлэгч Фольксвагены үйлдвэртэй танилцав. Тус үйлдвэр өдөрт 750 ширхэг Фольксваген T-5 загварын микроавтобусыг үйлдвэрлэдэг бөгөөд тус машиныг хэрхэн үйлдвэрлэдэг тухай процессыг шат дамжлаг бүрээр танилцууллаа. Энэхүү Фольксвагены микроавтобусыг нэг жилд ажлын 220 хоногт тасралтгүй үйлдвэрлэдэг байна.

4 2c896ce8ce54be00c97ea5a3e5ce7323big

Фольксваген компани үйлдвэр 1956 оноос Ханновер хотод үйлдвэрээ нээн ажиллуулж  байсан түүхтэй. Тус үйлдвэр 14 мянган ажилтантай бөгөөд тэдгээрийн 11 хувь нь эмэгтэйчүүд байгаа гэсэн статистик үзүүлэлт байна. Үйлдвэрийн ажлын 85 хувь нь бүрэн автоматчлагдан, машин үйлдвэрлэх процессууд системчлэгджээ. Дэлхийн ихэнх оронд өөрийн тусгай сүлжээ болон хэрэглэгчидтэй тус компанийн машины борлуулалт  жилд 10 саяд хүрдэг тооцоо байна.

УИХ-ын дарга үйлдвэртэй танилцах үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцав.