Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

«УЛААНБАТАРЫН ТУНХАГЛАЛ» НҮБ-ЫН БАРИМТ БИЧИГ БОЛЛОО

2013оны 6сарын 04

36475-26214700Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Сайд нарын 7 дугаар бага хурал энэ оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо чуулж, тус байгууллагыг хоёр жил даргалсан Монгол Улсын үйл ажиллагааг бататгасан “Улаанбаатарын Тунхаглал” батлан гаргасан билээ.

Монгол Улсын ГХЯ энэхүү «Улаанбаатарын Тунхаглал»-ыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулган, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 23 дугаар чуулганы албан ёсны баримт бичиг болгон тус тус тараалаа.

«Улаанбаатарын Тунхаглал» ийнхүү НҮБ-ын албан ёсны хэл болох англи, испани, орос, хятад, франц, мөн араб хэлээр орчуулагдан дэлхий дахинаа түглээ.

«Улаанбаатарын Тунхаглал»-д НҮБ дахь АОХН-ийн үүрэг ролийг бэхжүүлэх, энэ чиглэлээр  НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Хүний эрхийн зөвлөл болон НҮБ-ын холбогдох бусад байгууллагын хүрээнд ардчиллын зорилтуудыг дэмжин урагшлуулах,  улмаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ардчиллын сан, мөн НҮБ-ын Соёл иргэншлийн холбоо зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэсэн билээ.

Түүнчлэн Монгол Улс АОХН-ийг даргалж байхдаа ардчилсан нийгэм, институциүдийг бэхжүүлэх, хүний эрхийг хангах, Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхэд дөхөм үзүүлэхэд чиглэсэн Ардчиллын боловсролын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол батлуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статустай болох үйл явцыг эхлүүлсэн юм.

Сайд нарын хурлын үр дүнг НҮБ-ын албан ёсны баримт бичиг хэлбэрээр бүх гишүүн оронд түгээн танилцуулж байгаа нь энэ бүх асуудлыг урагшлуулахад чухал ач холбогдолтой болж байна.