Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-д айлчилж байна

2015оны 3сарын 16

16372_757188814388536_5929177738897740285_nМонгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар 2015 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.15/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шостокийг хүлээн авч уулзав. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток уулзалтын эхэнд, Эрхэмсэг ноён З.Энхболд та манай улсад албан ёсны айлчлал хийж буйд баяртай байна. Ханновер хотод Монгол Улсын 40 орчим иргэн амьдарч байна. Бид өнөөдөр техникийн эрин зуунд амьдарч байгаа боловч биечлэн уулзалт хийхийн ач холбогдол туйлын их билээ. Иймээс тантай уулзах завшаан олдсонд баяртай байна гээд Монгол Улсын Их Хурлын даргыг Ханновер хотын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурахыг урьсан юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Ханновер хотын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа үг хэллээ.
З.Энхболд: ХБНГУ-ын Доод Саксон мужийн нийслэл Ханновер хотоос айлчлалаа эхлүүлж байгаадаа баяртай байна. ХБНГУ нь манай улсын Европ дахь гол түнш орны нэг. Олон улсын болон дотоодын олон арван үзэсгэлэнг зохион байгуулдаг гол төвийн нэг болох Ханновер хотод зочилж буйдаа баяртай байна. Монгол Улс саяхан Берлин хотод болсон “ИТБ-2015” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор оролцсон. Цаашид хоёр орны олон талт харилцаа тэр дундаа аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоо их буйг онцлов.
Уулзалтын дараа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток Монгол Улсын Их Хурлын даргад Ханновер хотын захиргааны төв байрыг танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток бараалхах үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцав.

10559967_757188941055190_8285442464162946120_n 11037560_757188894388528_4913928399964590913_n
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.15./ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн Ерөнхий Сайд Ш.Вайлтай уулзалт хийв. Доод Саксон мужийн Ерөнхий Сайд Ш.Вайл уулзалтын эхэнд, ихээхэн ачаалалтай хөтөлбөртэй таны айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга тантай биечлэн уулзах завшаан тохиосонд баяртай байна. Та өнөөдөр 2015 оны “СЕВIT” мэдээлэл технологийн том үзэсгэлэн яармагт хүндэт зочноор оролцоно. Энэхүү үзэсгэлэнг ХБНГУ зохион байгуулснаар манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэгийг хэлэх нь зүйтэй хэмээв.
Мөн тэрээр, Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд ардчиллыг хөгжүүлэхэд гаргасан ололт амжилтыг ХБНГУ өндрөөр үнэлдэг гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Тогтвортой ардчилсан нийгмийг эх орондоо цогцлуулна гэдэг бол амаргүй даваа. Энэхүү хэцүү давааг тэмүүлэлтэй зорилгынхоо ачаар даван туулж чадсан та бүхэнд баяр хүргэмээр байна. Мөн УИХ-ын дарга таны айлчлалын бүрэлдэхүүнд орсон гишүүд бүх намын төлөөллөөс бүрдсэн нь үнэхээр ардчилсан ёсонд нийцсэн бөгөөд манай улсын төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийвэл бид энэхүү тэнцвэртэй зарчмыг баримтлах болно гэв.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Европ дахь манай улсын гол түнш бөгөөд иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй Монгол, Германы харилцаа олон салбарт идэвхтэй хөгжиж байна. Бид ХБНГУ-тай зөвхөн ардчилсан нийгэмд шилжсэн хугацаанд бус харин түүнээс өмнө манай хоёр улс идэвхтэй харилцаж, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн түүх бий. Түүхээс харвал, 1920 оноос эхлэн ХБНГУ-д олон залуусыг сургаж дээд боловсрол эзэмшүүлж байсан гэдгийг онцлов.