Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

УИХ-ын дарга З.Энхболдын ХБНГУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө

2015оны 3сарын 19

d2f5dc_JAV_9797_x800

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар энэ сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв.

УИХ-ын дарга З.Энхболдын ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ Ханновер Хотын дарга Ш.Шостокийг хүлээн авч уулзсан байна. Мөн мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд хүндэт зочноор оролцсон юм.

“CeBIT-2015” нь дэлхийн 100 гаруй орны мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд оролцож, тус салбарын шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, программ хангамж, инноваци хандлагуудыг олон нийтэд танилцуулдаг үзэсгэлэн юм.

Түүнчлэн ХБНГУ-ын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзаж, Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурав.

Уг айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Конрад-Аденауэрын санд зочлон, Ардчилсан хөгжлийн тухай илтгэл тавьсан байна.