Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

УИХ-ын гишүүн Л.Болд ANNI-ийн уулзалтад оролцов

2015оны 8сарын 26
145A9385Ази Номхон Далайн Хүний эрхийн байгууллагуудын чуулга уулзалт /ADF/ өнөөдөр буюу 2015 оны 08-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулга уулзалт энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү уулзалтын хүрээнд өнөөдөр Хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагааг хянах иргэний нийгмийн сүлжээ / ANNI/-ний уулзалт болсон байна. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд оролцож УИХ Белградын зарчим, Парисын зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар танилцуулжээ. Тэрээр “…Улсын Их Хурал Белградын зарчмыг батлахад идэвх санаачилгатай ажилласан. Бусад улс орны парламенттай харьцуулахад Хүний эрхийн үндэсний байгууллагатай хамтран ажиллаж байгаа сайн туршлага байгаа” хэмээн онцолсон. Ардчилал бол хүний эрхтэй салшгүй холбоотой. Тэр ч утгаараа Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байгаа энэ жил Ази Номхон Далайн Хүний эрхийн байгууллагуудын чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа нь өөрөө чухал үйл явдал болохыг чуулганд оролцогчид онцлож байв. Мөн хүний эрхийн олон улсын байгууллагууд Монгол улсад хүний эрхийн чиглэлээр хийгдэж байгаа ажлууд болоод туршлагын талаар энэ үеэр харилцан ярилцлаа. Уулзалтаар Хүний эрхийн үндэсний байгуулагуудын хараат бус байдал, хамтын ажиллагаа, үйл ажиллагааны үр нөлөө гэх мэт асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцжээ. Уулзалтын үр дүнг Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн байгууллагуудын чуулга уулзалтад танилцуулдаг юм байна.
145A9406 145A9417