Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар тойрогтоо ажиллаж байна

2015оны 2сарын 10

<img class="size-medium wp-image-2172 alignleft" alt="10958189_1546967825574758_950814234_n" src="http://boldlu.mn/wp-content/uploads/2015/02/10958189_1546967825574758_950814234_n-400×265.jpg" width="400" height="265" srcset="http://boldlu viagra qui.mn/wp-content/uploads/2015/02/10958189_1546967825574758_950814234_n-400×265.jpg 400w, http://boldlu.mn/wp-content/uploads/2015/02/10958189_1546967825574758_950814234_n.jpg 720w” sizes=”(max-width: 400px) 100vw, 400px” /> 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл , Л. Болд нар Багануур дүүргийн сонгогчидтойгоо уулзлаа. Гишүүд 14:00 цагт “Багануур хувьцаат компанийн нүүрс олборлолтын хэмжээ 100 000 000 тоннд хүрлээ” арга хэмжээнд оролцож 15:00 цагаас Багануур дүүргийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан болон хэлэлцэж байгаа бие даасан хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын  шийдвэрүүд, 2015 оны төсөв, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, Номын сангийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”, “Монгол-Япон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” болон тун удахгүй өргөн баригдах хуулийн төслүүд хийгээд гишүүдийн одоо ажиллаж байгаа ажлын хэсэг, байнгын хороодын мэдээллийг иргэдэд танилцуулж санал солилцлоо.