Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны дээд хэмжээний 8-р чуулга уулзалтад оролцлоо.

2015оны 9сарын 04

145A0225

Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны дээд хэмжээний 8-р чуулга чуулга уулзалт БНХАУ-ын Жилинь мужийн Чанчун хотод зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтын үеэр Зүүн хойд Азийн 10-р Экспогийн нээлт болсон юм. Тус 10-р Экспод УИХ-ын гишүүн Л.Болд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Зүүн хойд Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Батбаяр тэргүүтэй улс төр, эдийн засаг, бизнесийн хүрээлэлийн 50 гаруй төлөөлөгчид оролцлоо. 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа Зүүн хойд Азийн Экспо нь бүс нутгийн хамгийн өргөн хүрээлэл оролцдог томоохон үзэсгэлэн яармаг гэдгээрээ онцлогтой. 10 дахь удаагийн Экспод оролцсон төлөөлөгчид Зүүн хойд Азийн гол зангилаа бүс нутаг болох Жилинь мужид үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан нь өндөр ач холбогдолтой болсныг онцолж байлаа.