Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Туул тосгоны иргэд шинэ авто замтай боллоо

2013оны 10сарын 27
Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгоны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн товчооноос Биокомбинатын чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, өчигдөр нээлтээ хийлээ. Замын нээлтэд УИХ-ын гишүүн Л.Болд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн Авто замын газрын дарга А.Нанзаддорж болон албаны хүмүүс оролцов.
Хэдийгээр энэ оны улсын төсөвт суугаагүй байсан ч Хан-Уул дүүргийн иргэдхүсэлт гаргасны дагуу УИХ гишүүн Л.Болдын санаачлагаар Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлжээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тавигдаж байгаа энэхүү зам нь  авто замын суурь асфальтон хучилт нь хийгдэж дууссан бөгөөд  хэд хэдэн газар  ус зайлуулах бетонон гүүр, хоолой  мөн хийгдэж байгаа юм байна. Замын суурь хучилтын ажлыг хийж замын эвдрэл, далангийн суулт зэргийг тооцож бэхжүүлсний дараа буюу ирэх дөрөвдүгээр сараас эхлэн өнгөн хучилтыг нь нэмж тавих юм.
Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 9 метрийн өргөнтэй 22.5 км авто замыннээлттэй зэрэгцэн нийслэлийн алслагдсан хороод болох Шувуун фабрик, Биокомбинат, Өлзийт хороолол чиглэлд 30 минутад 1 автобус явдаг байсныг нийслэлийн өмчит компанид үүрэг өгч 10 минут тутамд 1 нийтийн тээврийн автобус явуулахаар болж байгаа нь Хан-Уул дүүргийн Туул тосгоны иргэдийн талархлыг хүлээгээд байна.