Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2013оны 11сарын 27

Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Карагөзийг ИЖБ барьсантай нь холбогдуулан  хүлээн авч уулзав.

S57A5738

Уулзалтын үеэр сайд Л.Болд түүх, соёлын уламжлалт харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд олон улсын тавцанд НҮБ, НАТО, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд талууд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа  дурдав.

Элчин сайд М.Карагөз хоёр орон соёл, түүхийн хосгүй харилцаатай бөгөөд одоо Туркт монголын 1000 гаруй оюутан сурч байна хэмээн  дурдаад эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өөрийн зүгээс идэвх зүтгэл гарган ажиллахаа мэдэгдлээ.