Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Соломоны арлууд улсын сайдтай уулзав

2013оны 4сарын 26
29913-26214700Гадаад харилцааны сайд Л.Болд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн Соломоны арлууд Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Силас Таусингыг энэ сарын 26-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Сайд Л.Болд Сайд нарын бага хуралд өндөр түвшинд оролцож байгаад талархал илэрхийлж, Монгол Улс Соломоны арлууд Улстай Ази тив дэх энх тайван, тогтвортой байдал, ардчиллын үнэт зүйлсийг сахин хамгаалах үйлсэд үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа цохон тэмдэглэлээ.

Монгол Улс Соломоны Арлууд Улстай 2011 оны 10 дугаар сарын 13-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улстай харилцах асуудлыг манай улсын Нью-Иорк дахь байнгын төлөөлөгчийн газар хавсран ажилладаг тухай Гадаад харилцааны сайд Л.Болд яриандаа тэмдэглээд  цаашид  хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүсэл сонирхолтой байгааг онцоллоо.