Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Сайд нарын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

2013оны 4сарын 28

30648-26214700АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

АОХН-ын Сайд нарын 7 дугаар бага хурлын хүрээнд тус хуралд оролцож буй Ази, Номхон далайн Гадаад хэргийн сайд нарын зөвлөлдөх уулзалт анх удаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л. Болдын санаачилгаар 2013 оны 4 дүгээр сарын 28-нд ГХЯ-нд боллоо.

Зөвлөлдөх уулзалтад бүс нутгийн 15 орны сайд нар, төлөөлөгчдийн тэргүүн нар оролцож, Монгол Улсын санаачилгыг сайшаан дэмжиж, Ази, Номхон далайн Гадаад хэргийн сайд нарын зөвлөлдөх уулзалтыг 2 жилд нэг удаа хийж байхаар санал нэгтэй шийдвэрлэв. Мөн Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулагдаж байгаа Азийн иргэний нийгмийн сүлжээний төлөөлөгчид тус хуралд оролцож, шинээр бий болж байгаа бүсийн байгууллагаа танилцуулан, бүс нутгийн засгийн газруудтай хамтран ажиллахаа илэрхийлснийг Сайд нарын зөвлөлдөх уулзалтаас дэмжив.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгчтэй хамтран дэвшүүлсэн Ардчиллын төлөөх Азийн Түншлэл санаачилгыг хэрэгжүүлэх асуудлаар цаашид үргэлжлүүлэн зөвлөлдөхөөр тогтлоо.

Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 онд болох Ази, Номхон далайн Хүнс, хөдөө аж ахуйн чуулганд тус бүс нутгийн Гадаад хэргийн сайд нарыг оролцоно хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.

Ийнхүү Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх хугацаандаа дэвшүүлсэн 5 зорилтын нэг болох бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго биеллээ оллоо.