Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Сайд Л.Болд 22.5 км авто замын ажилтай танилцав

2013оны 4сарын 20

Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц байдалтай УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд 2013 оны 04-р сарын 20-ны өдөр танилцлаа. Нисэхийн товчооноос Биокомбинат хүртэлх авто замыг 1972 онд, Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх авто замыг 1985-1987 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд үүнээс хойш их засвар хийгдэж байгаагүй юм.
Энэ удаад Хан-Уул дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах 22.5 км урттай авто замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөж шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Зам барилгын ажлын хүрээнд Бөхөгийн гол, Түргэний гол дээр 30 метр урттай 2 гүүр барих юм. Хоёр эгнээ, 9 метр өргөнтэй баригдах уг замыг “Тотал Инж” ХХК энэ оны 11 дүгээр сарын 01-нд улсын ашиглалтад хүлээлгэж өгөх гэрээ байгуулсан тухайгаа компаний удирдлагууд Л.Болд сайдад танилцуулж байсан юм. 2014 оны 8 сард ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байсан энэ замыг нэг жилийн өмнө барьж дуусгана гэж амлалт өгөөд ажлаа эхэлж байгаа “Тотал Инж” компанийн замчдад амжилт хүсээд Нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, цаг хугацаанд нь чанартай зам барьж хүлээлгэж өгнө гэдэгт итгэж байгаагаа сайд Л.Болд илэрхийллээ.
Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо буюу Био комбинат, Шувуун фабрик, Туул тосгоны нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн төлөөлөл энэ үеэр тасралтгүй  цувах ма¬шины тоос, хаврын салхитай зэрэгцэн шороон манан татуулж байгаа энэ орчинд эрүүл амьдрах нөхцөлгүй болоод байгааг дуулгасан юм. Сайны хажуугаар саар гэгчээр шинэ зам бүтээн байгуулалтын хажуугаар Карьерын аж ахуй эрх¬лэгчид элс, хайрга олборлоод зогсохгүй тээвэрлэх замдаа иргэдийн амьсгалах агаар, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа тал дээр шийдвэртэй алхам хийх хэрэгтэй гэдгийг Л.Болд гишүүн яриандаа онцоллоо. Мөн тэрээр иргэд, дүүргийн удирдлага, холбогдох газруудтай хамтарч тоосжилт болоод иргэдийн амгалан тайван байдал, орчин нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаа энэ асуудлыг нэг тийш нь цэгцлэх хэлэлцүүлгийг өрнүүлж гарц, гаргалгааг хамтдаа эрэлхийлнэ гэдгээ мэдэгдлээ.