Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Сайд Л.Болд Япон улсын Айчи, Ойта мужид ажиллалаа

2013оны 8сарын 01
a9f478ff4689d2caoriginal
dfcb1b14ec981a1coriginal

Сайд Л.Болд Япон улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хамгийн том муж төдийгүй дэлхийн машины зах зээлд эхний  гуравт жагсдаг  Айчи мужид ажиллах үеэрээ сумо бөхийн энэ сарын башёг үзэн 26 дахь түрүүгээ авсан  Ёкозуна Хакухо М.Даваажаргалд Гадаад харилцааны сайдын шагнал – Монгол цэргийн сэлэм гардууллаа.

Айчи муж дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдож байгаа Т.Андо сайд Л.Болдыг ёслолын арга хэмжээнд урьсан юм. Уг арга хэмжээнд Айчи мужийн захирагч Х.Омура, мужийн бизнес, соёл, олон нийтийн төлөөлөл болж 30 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр сайд Л.Болд Монголын эрүү, нүүрний согогтой 300 гаруй иргэнд 17 жилийн турш мэс засал хийсэн эмч Х.Оцүка болон мэс заслыг санхүүжүүлэгч Ф.Кавагүчи нарт “Алтан гадас” одон гардуулсан юм.

8c6b92b170db5c53original
Гадаад Харилцааны сайд Л.Болдын айлчилсан Айчи мужид багтдаг Чюүбү бүс нь Японы аж үйлдвэр төвлөрсөн, дэлхийн GNP-ийн 3 хувийг үйлдвэрлэдэг эдийн засгийн томоохон төв юм. Мужийн захирагч Х.Омүра, сайд Л.Болд нар Монголын оюутан, дадлагажигчдын тоог нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын харилцааг хөгжүүлэх, шууд нислэгтэй болох асуудлаар хамтарч ажиллахаар тохиролцлоо. Чюүбү эрчим хүчний компаний зөвлөх Ф.Кавагүчи транзит тээврийн асуудал шийдэгдвэл Монголоос их хэмжээний нүүрс авах, Айчи мужид бүтээж, үйлдвэрлэсэн бага, дунд оврын нисэх онгоцыг Монголд худалдах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Нагоя их сургуулийн салбараа Улаанбаатарт нээх гэж буй тухай мэдээлсэн юм.
67901eec284b608eoriginal

Гадаад харилцааны сайд Л.Болд Японы Ойта мужид 7 дугаар сарын 22-24-ний өдөр ажиллаж тус мужийн Захирагч К.Хиросэ болон ИТХ-ын дарга, “Ойта, Монголын харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Х.Кондо, Ойта-Баянхонгорын нийгэмлэгийн дарга Х.Камэяма нартай уулзан орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Тэрээр Ойта мужийн Засаг дарга К.Хиросэтэй хийсэн уулзалтаар Японы тал Ойта муж Монгол Улстай олон жилийн турш харилцаж хамтын ажиллагаагаа хөгжүүлсээр ирснийг тэмдэглэж, цаашид эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

aae0eeb32cde4022original

Ойта муж нь 1985 оноос Монгол улстай харилцаж, 2002 оноос  “нэг суурин, нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг Монгол улсад өрнүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд орсон Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан “Ойта, Баянхонгорын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн К.Камэяматай хийсэн уулзалтаар тус нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Сайд Л.Болд мужийн удирдлага, бизнесмэн, олон нийтийн төлөөлөгчтэй уулзахдаа Монгол Улсын Засгийн газар орон нутгийн эрх мэдлийг орон нутагт нь төвлөрүүлэх бодлого, үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг орон нутгийн түвшинд эрчимжүүлж хөгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийллээ. Энэ хүрээнд ирэх 8 дугаар сарын 20-ноос Ойта мужийн Захирагч К.Хиросэ, мөн ИТХ-ын дарга Х.Кондо тэргүүтэй 20 гаруй төлөөлөгчид манай улсад айлчилж  “Монгол улс Ойтагийн хамтын ажиллагааны форум” хийх, “Ойта брэнд” хөдөлгөөний туршлагыг Монголд дэлгэрүүлэх, Монголын оюутан, дадлагажигчдийн тоог нэмэгдүүлэх, рашаан усны ундрагыг хамгаалах, газрын гүний эрчим хүчний судалгааг Монголд хийх, аялал жуучлал хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр талын шууд харилцааг хөгжүүлэх шинэ шатанд гаргасан юм. Энэ нь ГХЯ-наас орон нутгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн үлгэр жишээ юм.

Мөн энэ үеэр Гадаад Харилцааны сайд Л.Болд Японы Парламентын дээд танхимын сонгуулийн явцтай танилцаж, Ойта мужаас сонгуульд ялалт байгуулсан Ерөнхий сайд Ш.Абэгийн ахлах зөвлөх Ё.Исозакитэй уулзлаа. Тэрээр эрх баригч ЛАН Японы Парламентийн дээд, доод танхимд олонхи болж Ш.Абэ-гийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдснийг танилцуулаад өөрийн хариуцсан бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр Монгол улстай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Сайд Л.Болд ЛАН сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргээд ЗХА дахь Монгол улсын бодлого, үйл ажиллагаа, түүний дотор ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хийх Монгол улсын санаачилгыг танилцуулсан юм.

Эдгээр өдрүүдэд Гадаад Харилцааны сайд Л.Болд Коконоэ тосгонд зочлон “Ази, Номхон далайн Их Сургууль”-д Газрын гүний эрчим хүчний цахилгаан станцын үйл ажиллагаа болон  туршлагатай танилцлаа. Түүний “Ази, Номхон далайн их сургууль”-ийн захирал Т.Корэнагатай хийсэн уулзалтаар тус сургуульд суралцаж буй монгол оюутнууд сайн суралцаж байгааг захирал Т.Корэнага тэмдэглээд цаашид оюутнуудын тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм. Мөн тус их сургуульд суралцаж буй монгол оюутнуудтай уулзалт хийн санал солилцлоо.

Мөн Сайд Л.Болд Ойта мужийн Газрын дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж, Ойта мужийн Эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч, “Ойта Газ” компанийн захирал Х.Фүкүшиматай уулзаж эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм. Мөн уулзалтын үеэр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Т.Шимизүгийн ээж ирж Гадаад Харилцааны сайд Л.Болдтой уулзсанд хүндэтгэл үзүүлснээр айлчлал өндөрлөсөн юм.

e307418a5b15106doriginal