Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛД СЕРБИ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2013оны 11сарын 08

Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны сайд Иван Мркичийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдын Бүгд Найрамдах Серби Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр буюу энэ сарын 8-нд эхэлж байна.

Айлчлалын хүрээнд сайд Л.Болдыг Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайд Ивица Дачич хүлээн авч уулзана. Мөн тэрбээр Сербийн Гадаад харилцааны сайд Иван Мркичтэй уулзан,  хэлэлцээ хийнэ. Гадаад харилцааны  сайдын албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын иргэдийг харилцан визнээс чөлөөлөх тухай” хэлэлцээр байгуулагдах юм.

Айлчлалын хүрээнд Сайд Л.Болд, Монголын ЭСЯ, Сербийн Худалдаа аж үйлдвэрийн Танхимаас хамтран зохион байгуулах Монгол-Сербийн Бизнес Форумд оролцож үг хэлэх бөгөөд Сербийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн томоохон парк хот болох Нови Садад зочилж, Монгол-Сербийн уламжлалт найрсаг харилцааг сэргээн хөгжүүлэхтэй холбогдсон олон чухал ажлыг эхлүүлэх, хөрс суурийг нь тавих талаар санал солилцох юм.

Энэхүү айлчлал нь сүүлийн 21 жилийн хугацаанд зогсонги байсан хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах эхлэл болж буйгаараа онцлогтой юм.