Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Сайд Л.Болд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтай уулзлаа

2013оны 8сарын 30

IMG_0054Гадаад Харилцааны сайд Л.Болд манай улсад энэ сарын 29-31-ий өдрүүдэд айлчилж буй ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр талын улс төр, эдийн засаг, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Монгол Улс, ОХУ-ын сайн хөршийн найрсаг харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.