Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛД ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАТАЙ ТАНИЛЦЛАА

2013оны 3сарын 15

24633-26214700УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд, ажлын албаны төлөөлөгчид өнөөдөр Онцгой байдлын албаны үйл ажиллагаатай танилцлаа.

Онцгой байдлын албаны үйл ажиллагааттай танилцах үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд, Тамгын газрын Онцгой байдлын дэд хурандаа Д.Алтангэрэл, Тамгын газрын Онцгой байдлын дэд хурандаа Д.Алтангэрэл, Дэд дарга, онцгой байдлын  хурандаа Т.Бадрал, ГСХ-ийн захирал, онцгой байдлын хурандаа Б.Баяржаргал, АТА-ийн захирагч, онцгой байдлын хурандаа Д.Чинзориг, Автобаазын дарга Онцгой байдлын хурандаа Ц.Отгондорж болон ОБЕГ-ын дарга, даргын зөвлөлийн гишүүд байлцлаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд, ажлын албаны ажилтан нарыг ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж угтан авч Онцгой байдлын албаны талаар товч танилцуулга хийснээр танилцах ажлын хөтөлбөр эхэлсэн юм. Мөн энэ үеэр Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, эрх зүйн орчны шинэтгэл, 2013 онд УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй эрх зүйн баримт бичгийн талаар хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд мэдээлэл өглөө. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгай анги, Онцгой байдлын албанд ашиглаж байгаа авто техник, эрэн хайх, аврах багаж хэрэгсэлтэй танилцснаар үйл ажиллагааны хөтөлбөр өндөрлөсөн юм.