Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛД НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ХУРАЛД МУ-ЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ

2013оны 9сарын 27

IMG_5941Гадаад харилцааны сайд Л.Болд Нью-Йорк хотноо төвтэй Олон улсын энх тайвны хүрээлэн болон Финлянд Улс, Уругвай Улсын хамтран зохион байгуулсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны “Хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр болсон өндөр түвшний арга хэмжээнд 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр оролцлоо.

Олон улсын энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгч ноён Терже Рөд-Ларсен тус уулзалтыг нээж үг хэлэхдээ “Мөн өдөр тус хүрээлэнд зочилж, уулзалт хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэж, ялангуяа түүний удирдлагаар Монгол улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд тэргүүлэх оролцоотой орны тоонд орсныг” онцлон тэмдэглэлээ.

Хуралдаанд оролцогсод НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны өнөө болон ирээдүйн чиг хандлагын талаар санал бодлоо харилцан ярилцсан бөгөөд сайд Л.Болд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, өөрийн улсын энэ талын чадавхийг нэмэгдүүлэх, энхийг сахиулах ажиллагааны оролцоог өргөжүүлэх талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Peace keepers of Mongolia

Сайд Л.Болд тус арга хэмжээний үеэр Финлянд улсын Гадаад харилцааны сайд Еркки Туомиоя, Норвеги Улсын Гадаад харилцааны сайд ноён Еспен Барт Ейде, Олон улсын энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгч ноён Терже Рөд-Ларсен, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч, Энхийг сахиулах ажиллагааны хангалтын газрын дарга хатагтай Амеера Хаг, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын даргын орлогч Едмонт Мулет нартай уулзаж санал солилцлоо.