Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛД ЛАРС БАККСТРОМЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2013оны 7сарын 17

39645-26214700

Өнөөдөр Финландын талын хүсэлтээр Финланд Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ларс Баккстром эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай холбогдуулан Гадаад Харилцааны сайд Л.Болд хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Л.Баккстром манай улсад Элчин сайдаар ажиллахдаа Монгол-Финландын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглээд, Финланд Улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга нар Монгол Улсад айлчилсан болон Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд Улсад албан ёсны айлчлал хийсэн зэрэг олон чухал үйл явдлууд өрнөснийг цохон тэмдэглэлээ.

Сайд Л.Болд хоёр улсын хооронд ойн болон геологийн салбарт хамтын ажиллагаа түлхүү хөгжиж бодит үр дүнгээ өгч буй ажлууд нь түүний хичээл зүтгэлтэй салшгүй холбоотойг уулзалтын үеэр дурдаж, Элчин сайдад талархал илэрхийлэн, түүний цаашдын ажилд нь амжилт хүсэн алтан гэрэгэ дурсгалаа.

4b2612236a126424original