Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛД К.И.КОСАЧЁВТОЙ УУЛЗЛАА

2013оны 5сарын 06

31983-26214700Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад зочилж байгаа Оросын Холбооны Улсын Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, хилийн чанадад амьдарч буй орос иргэдийн асуудал болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа эрхлэх Холбооны агентлагийн дарга К.И.Косачёвыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр К.И.Косачёв оросын тал “ЭКСПО-2020” олон улсын үзэсгэлэнг ОХУ-ын Екатеринбург хотноо зохион байгуулах чиглэлээр ажиллаж байгаа тухай мэдээлж, уг үзэсгэлэнгийн хүрээнд хоёр тал хамтарч ажиллахыг санал болгов.