Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛД КОЛУМБИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2013оны 9сарын 10

S57A7705Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Колумби Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Хаймэ Альберто Кабал Санклэмэнтэг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан энэ сарын 10-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Л.Болд Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэв. Монгол Улс, Бүгд Найрамдах Колумби Улстай 1988 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцлон Элчин сайдад баяр хүргэв.

Сайд Л.Болд өнгөрсөн онд Колумбийн Гадаад хэргийн дэд сайд манай улсад айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлсэн үйл явдал болсныг тэмдэглээд, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь харилцан ойлголцлыг бэхжүүлэх ач холбогдолтойг цохон тэмдэглэв.

Элчин сайд Хаймэ Альберто Кабал Санклэмэнтэ энэ үеэр хоёр улс хоорондын харилцааг эрчимжүүлэх, түүний дотор уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоо байгааг онцолж, бизнес эрхлэгчдийг шууд харилцааг бий болгох, хөхиүлэн дэмжих чиглэлээр санаачлагатай ажиллахаа мэдэгдэв.
Сайд Л.Болд Элчин сайдад ажлын амжилт хүссэнээр уулзалт өндөрлөлөө.