Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Сайд Л.Болд Европийн Холбооны Хөдөө аж ахуй, Орон нутгийн хөгжлийн сайд Дачан Чолоштой уулзлаа

2013оны 7сарын 19

IMG_0015

Өнөөдөр Гадаад  Харилцааны сайд Л.Болд Европийн Холбооны Хөдөө аж ахуй, Орон нутгийн хөгжлийн сайд Дачан Чолошийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кэтрин Эштоны Монголд хийсэн айчлалын үр дүн, Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилт болон удахгүй Улаанбаатар хотноо зохион байгуулагдах  Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 15дугаархуралдааны бэлтгэл ажил

зэрэг хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

IMG_0030.