Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛД ГИЙОМ ГАРОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2013оны 7сарын 11
39437-26214700Гадаад Харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, ойн асуудал эрхэлсэн сайд Гийом Гарог 7 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  тангараг өргөх ёслолд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд өөрийн бие төлөөлөгчөөр Засгийн газрын гишүүн илгээсэн нь Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаандаа онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл юм хэмээн сайд Л.Болд онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Францын тал манай улстай технологи, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрэх сонирхол өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Зүүн хойд азийн бүс нутгийн аюулгүй байдал, Солонгосын хойг дахь энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилгоор Улаанбаатарын яриа хэлэлцээг Монгол Улс санаачилж байгааг сайд Л.Болд уулзалтын үеэр Гийом Гарод мэдэгдлээ.