Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Сайд Л.Болд Бруней улсад ажиллаж байна

2013оны 8сарын 02

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотноо болж байгаа АРФ-ын Бүсийн сайд нарын 20 дугаар чуулганд оролцож байна. Сайд Л.Болд чуулганы эхний өдөр Филиппин, Түрк, БНАСАУ, ОХУ, Бруней, Энэтхэг, Вьетнамын Гадаад хэргийн сайд нартай тус тус хоёр талын уулзалт хийлээ.

Gala Dinner

Эдгээр уулзалтуудын үеэр тэрээр өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, улс орны улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ихээхэн боломж байгааг тэмдэглээд, улс тус бүртэй бүх талаар ойр дотно хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлж, илэн далангүй найрсгаар ярилцлаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийн хүрээнд тус улсын Гадаад хэргийн дэд сайдыг ойрын хугацаанд Монголд айлчлуулах, Брунейтэй дипломат болон албан паспорт бүхий иргэд харилцан визгүй зорчих, Филиппин Улстай иргэдийн асуудлыг шийдвэрлэх, Энэтхэг Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр даруй боловсруулах, Түркийн Ерөнхий сайдын айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлэх, Зүүн хойдын Азийн асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээ явуулах санаачилга, Ерөнхийлөгчийн Вьетнамд хийхээр төлөвлөж буй айлчлал зэргийн талаар санал солилцов. Түүнчлэн хурлын дундуур Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Индонези, Тайланд, Австрали, Сингапур, Пакистаны Гадаад хэргийн сайд нартай товч уулзаж, ярилцав.

India Philippines Vientnam Turkey Russia DPR Korea

Талууд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ нь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал болохыг тэмдэглэж, цаашид бүх түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг дэмжиж ажиллахаар санал нэгдэв. Хоёр талын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхижүүлэхийн тулд өөр өөрийн боломж, туршлага, сонирхолдоо тулгуурлан харилцан ашигтай хамтран ажиллахыг эрэлхийлэн ажиллахаа илэрхийлцгээв.

Сайд Л.Болд Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн бодлогын хүрээнд тус бүс нутгийн улс орнуудтай ойр дотно хамтран ажиллах, эдийн засгийн интеграцид аль болох идэвхитэй оролцох эрмэлзэлтэй байгаа, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болохоор идэвхийлэн ажиллаж буйгаа  илэрхийллээ.

Statement