Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛД БНАСАУ-ЫН ГХЯ-НЫ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

2013оны 6сарын 04

36289-26214700Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Ким Мён Гил-ийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ким Мён Гил Монгол Улс Зүүн хойд Азийн энх тайван аюулгүй байдлыг хангахын төлөө өөрийн хувь нэмрийг оруулахаар ажиллаж байгаад талархал илэрхийлж, цаашид хоёр улс олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурж, солонгосын талд гардууллаа.