Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛД БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ПАК КИЛ ЁН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2013оны 9сарын 28

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ өдөр мөн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсынтөлөөлөгчдийн тэргүүн, Гадаад хэргийн дэд сайд Пак Кил Ёныг НҮБ-ын төв байранд хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцов.

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэхийн хамт цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэв. Тэрээр Монголын ард түмнээс Хойд Солонгосын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжинд гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.

Сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийх төрийнайлчлалд чухал ач холбогдол өгч, айлчлалын бэлтгэл ажлыг хангахад онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа тэмдэглэсэн юм. Монгол Улс Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын асуудалд тэргүүлэх ач холбогдол өгдөг бөгөөд энэ асуудлаар “Улаанбаатарын  яриа хэлцээг“ эхлүүлэхийг санал болгосон бөгөөд ул саналыг дэмжиж хамтран ажиллахыг хүсэлт болгов. Мөн ирэх 11 дүгээр сард Зүүн хойд Азийн орнуудын Эмэгтэй парламентчдын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай мэдээлж, түүнд төлөөлөгчдөө оролцуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.