Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛД АЗИЙН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

2013оны 10сарын 11

Гадаад харилцааны сайд Л.Болд Азийн сангийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сьюзан Сискелийг энэ сарын 10-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Азийн сан Монголд суурин төлөөлөгчийн газраа нээж үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 20 жилийн ой тохиож байгаад баяр хүргэхийн ялдамд тус байгууллагын зүгээс хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрүүд Монголын ардчилал болон хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг Гадаад харилцааны сайд Л.Болд онцлон тэмдэглэв.

Ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус сангийн Ерөнхийлөгч Дэвид Арнольдод баярын захидал хүргүүлсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ ойн хүрээнд энэ сарын 7-11-нд цуврал арга хэмжээ, тухайлбал, Эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны асуудлаарх дугуй ширээний уулзалт, Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөрийн үндэсний семинар, Ногоон хөгжил, ухаалаг хэрэглээ сэдэвт хэлэлцүүлэг, гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг Азийн сангаас зохион байгуулж байгаа тухай Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч С.Сискел танилцуулж цаашид хамтын ажиллагаагаа өргжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Азийн сан нь 1993 онд анх Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ үеэс эхлэн нийт 40 гаруй сая.ам долларын өртөгтэй төсөл хөтөлбөр манай улсад хэрэгжүүлсэн байна.