Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛДЫН АЙЛЧЛАЛ МУМБАЙ ХОТООС ЭХЭЛЛЭЭ

2013оны 1сарын 16

17710-26214700БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Салман Куршидын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд айлчлалаа энэтхэгийн санхүү, эдийн засгийн төв болох Мумбай хотоос эхэллээ.

Гадаад харилцааны сайд 1875 онд байгуулагдсан Азийн анхны хөрөнгийн бирж болох Бомбейн хөрөнгийн бирж (Bombay Stock Exchange)-д зочилж, Гүйцэтгэх захирал Ашиш Кумартай уулзан,  биржийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хоёр талын санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Бомбейн хөрөнгийн бирж нь бүртгэлтэй компанийнхаа хөрөнгийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт, цахим арилжааны дүнгээр тавдугаарт ордог бөгөөд 2012 онд 5100 гаруй компанийн 1.2 их наяд ам.долларын арилжаа хийжээ.

Гадаад харилцааны сайд мөн өдөр Мумбай хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд зочилж, энэтхэгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн бодлого, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар үг хэлэв.

Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяраа, Монгол Банкны Валют, эдийн засгийн бодлогын газрын захирал Д.Дэлгэрсайхан нар Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар уулзалтад оролцогчдод танилцуулга хийж, тэдний сонирхсон асуултад хариулав.

Монгол Улсын ЭСЯ, Мумбай хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтад энэтхэгийн уул, уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй компанийн төлөөлөгчид оролцов.