Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

2012оны 12сарын 07

12550-26214700Ирланд Улсын нийслэл Дублин хотноо болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 19 дүгээр хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Оросын тал Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болсонд баяр хүргэж, тус байгууллагад зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хоёр улс НҮБ, ШХАБ-ын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров тэмдэглэж, ЕАБХАБ-ын хүрээнд мөн идэвхтэй харилцах боломж нээгдэж буйг дурдав.

Түүнчлэн Гадаад хэргийн сайд С.Лавров хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд талууд ач холбогдол өгч, анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцлон удахгүй Улаанбаатар хотноо болох Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдааны үеэр дээрх асуудлаар дэлгэрэнгүй ярилцахаар болов.

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс ЕАБХАБ-д гишүүнээр элсэхэд ОХУ дэмжсэнд талархал илэрхийлж, Монгол Улс ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой анхаарал хандуулж байгааг онцлон тэмдэглэн ОХУ-ын сайд Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов.