Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

НҮБ-ын ерөнхий ассамблейн дарга Монголд айлчиллаа

2013оны 6сарын 21

37749-26214700Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремич Монгол Улсад айлчиллаа. Ноён Вук Еремичийн Монгол дахь анхны айлчлалыг албан ёсоор эхлүүлж Монгол Улсын УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатарын талбайд угтан авч, их эзэн Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүллээ. Ноён Вук Еремичийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авсан ба Монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид, НҮБ-ын төлөөлөгчид уулзсан юм.

Уулзалтаар Ноён Вук Еремич НҮБ-ын ЕА-н 67 дугаар чуулганаар манай улсын хэлэлцүүлж батлуулсан “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай” цөмийн зэвсэгтэй 5 гүрний хамтарсан Тунхаглал болон Монгол Улсын Тунхаглал, мөн Ардчиллын боловсролын асуудлаархи “Хамтын нийгэмлэгийн ололт амжилтууд ба дэлхийн сорилтууд” Тунхаглалыг түүхэн ач холбогдолтой болсон хэмээн үзэж Монгол Улсын нэр хүнд дэлхийд өсөж, дэлхий нийт Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, хүндлэл үзүүлж буйн илрэл юм. Мөн олон улсын түвшинд олж буй энэ амжилтад танай ардчилсан Ерөнхийлөгчийн тууштай санаачлага, манлайлал чухал нөлөөтэй байсан хэмээн онцолсон юм.

Мөн ирэх 9 дүгээр сард эхлэх 68 дугаар ЕА-н бэлтгэл ажлын талаар болон Монгол Улс тус Ассамблейд өөрийн санаачилсан гурван тогтоолын үндэсний хэрэгжилтийг тайлагнаж хэлэлцүүлэх тухай ярилцлаа. 68 дугаар чуулганы үеэр Монгол Улс 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтууд, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих тухай асуудлуудын талаархи хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохоор төлөвлөж буйг дуулгалаа.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахад НҮБ-ын харьяанд усны төрөлжсөн бие даасан байгууллага байгуулах, энэ чиглэлээр болон байгаль орчны салбарт улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, архины буруу хэрэглээний хяналтын конвенц батлуулах Монгол Улсын санал санаачилгыг дэмжихийг Ерөнхийлөгч түүнээс хүслээ. Мөн архины хэрэглээний хяналтын талаарх конвенц батлуулах манай саналыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон зарим орон  дэмжиж байгаагаагаа хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсныхаа дараасэтгүүлчдэд ярилцлага өгөөдСүхбаатарын талбайд байгуулсан Динозаврын түр музейд зочлон саатлаа.

Ноён Вук Еремич Монголд мөн анх удаа ирж байгаадаа баяртай байгаагаа хэлж, Монгол Улс дэлхийн хариуцлагатай иргэн байж, гишүүн орнуудын дундаас НҮБ-ын үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй байр сууринаас оролцож байгаад талархан айлчлалаа өндөрлөө.