Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

НҮБ дэх Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүний статусыг шинээр зохицуулна

2013оны 9сарын 20

Гадаад харилцааны сайд Л.Болд Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

   Монгол Улс одоогоор дэлхийн 164 улстай дипломат харилцаатай бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд 15 улстай дипломат харилцаа тогтоосны дээрцаашдаа 30 улстай дипломат харилцаа тогтоох хоёр талын холбогдох яриа хэлэлцээ болон бусад олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж ирсэн, цаашид ч хийгдэнэ. Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нь Аргентин, Бразил, Чили, Перу улсыг хавсран суухаас гадна нийт 61 улсыг хавсран хариуцах юм. ИймдДипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах, үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнийг Элчин сайдын адилаар Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татдаг байхаар хуульчилж өгөх шаардлагатай гэж үзэж энэ хуулийн төслийг санаачлан өргөн барьж буйг Л.Болд сайд хэллээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.