Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Нийслэлийн өнгө төрх нэмэгдэж, “Нэхмэлийн шар”-ууд шинэчлэгдэнэ

2015оны 4сарын 16

 d27c3fd0f63f94ecc35a3d0baa3a7642bigӨнөөдөр /2015.4.15/ Хан-Уул дүүргийн 5-р хороонд байрлах Авто засварын заводын 30-н айл, Арьс ширний 80-н айлын байр байдалтай УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл гишүүний хамт газар дээр нь очиж танилцлаа. Авто засварын заводын байр нь 1966 онд ашиглалтанд орсон. Цагийн аясаар муудаж, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгуулагаас гаргасан эдгээр байрны иргэд, дахин төлөвлөлтөнд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байлаа. Эдгээр нийтийн байруудын иргэдэд газар өмчлөх эрх нь болоод байрны өмчлөх эрхийн гэрчилгээ нь байдаггүйн улмаас компани, аж ахуйн нэгжтэй тохиролцоонд хүрч, дахин төлөвлөлтөнд хамрагдаж чаддаггүй байна. Гэхдээ байхгүй гээд суулгүй суугчидтайгаа нэгдэн бүгд байрны эзэмших гэрчилгээтэй болох ажлыг зохион байгуулсны дүнд тодорхой хувь нь гэрчилгээгээ аваад байгаа юм байна.

Мөн газар өмчлөлийн асуудлаа дүүргийн удирдлагууддаа уламжлаад байгаа тухайгаа ярьж байлаа viagra generique achat. Энэ бямба гарагт Швейцарийн төслийн баг нийтийн байрны иргэдтэй дахин төлөвлөлтийн асуудлаар уулзаж ярилцах болсон нааштай мэдээг энэ үеэр Л.Болд гишүүн дуулгалаа.

Дэлхийн номын өдрийг угтаж цэцэрлэгийн хүүхдүүдэд ном, тоглоом бэлэглэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд 2015 оны 04-р сарын 15-ны Лхагва гарагт Хан-Уул дүүргийн 71-р цэцэрлэгийн багачуудад хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, ном бэлэглэлээ. Жил бүрийн 04-р сарын 23-ны өдөр болдог Дэлхийн номын өдрийг угтан Хан-Уул дүүргийн 209, 71-р цэцэрлэгүүдэд тус тус ном, тоглоом хүргэх ажлыг зохион байгууллаа. 209-р цэцэрлэгийн хувьд Хан-Уул дүүргийн гэр хорооллын орчинд баригдсан цоо шинэ цэцэрлэг гэдэг утгаараа онцлогтой. Байгуулагдаад удаагүй учир хүүхэд тоглох тоглоом, ном тохимол дутагдалтай байгаагаа УИХ-ын гишүүн Л.Болдыг цэцэрлэгийн нээлтэнд оролцох үеэр уламжилж байсан нь өнөөдөр биеллээ олж багачууд ном, тоглоомтой болжээ. Удахгүй Багануур, Багахангайн цэцэрлэгийн хүүхдүүд унших ном, тоглох тоглоомтой болно гэдгийг энэ үеэр Л.Болд гишүүн хэлж байлаа.

Нийслэлийн өнгө төрх нэмэгдэж, “Нэхмэлийн шар”-ууд шинэчлэгдэнэ.

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар “Нэхмэлийн шар”-ын иргэдтэй уулзлаа. “Нэхмэлийн шар” байрнуудын тухайд өнгө төрхийг нь богино хугацаанд өөрчлөхийн тулд 5-н багц болгон хуваан төлөвлөлтийн ажлыг зохион байгуулаад байгаа юм. Үүнд:

“Нэхмэлийн шар”-ын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16-р байранд “Фүжи холдинг ББСБ” ХХК

“Нэхмэлийн шар”-ын 3, 4, 8, 9-р байранд “Рендербау” ХХК

“Нэхмэлийн шар”-ын 15, 19-р байранд “Нутгийн буянт” ХХК

“Нэхмэлийн шар”-ын 25, 26-р байранд “Эфэс констракшн” ХХК

“Нэхмэлийн шар”-ын 12, 13, 17, 18-р байранд “Шинэчлэлийн төлөө түншлэл” ХХК-иуд тус тус дахин төлөвлөлтийн ажлыг хийхээр болоод байгааг энэ үеэр дүүрэг, хорооны удирдлагууд хоёр гишүүнд танилцуулж байлаа.