Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

МҮХАҮТ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2013оны 3сарын 06
Гадаад харилцааны сайд Л.Болд, МҮХАҮТ-ийн дарга С.Дэмбэрэл нар 3 дугаар сарын 6-ны өдөр Гадаад харилцааны яам болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн үндсэн зорилго нь гадаад харилцааг эдийн засагжуулах, төр болон хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн гадаад харилцааны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад худалдааг үр ашигтай болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг юм.

Тус Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсыг болоод Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн улс гүрнүүдэд сурталчлах, улмаар Монголын брэнд бүтээгдэхүүн бий болгох, тэдгээрийг гадаад улс оронд сурталчлах чиглэлээр хамтран ажиллана.